Battulga Batkhuyag
2 min readOct 26, 2023
Өнгөрсөнд орхигдсон хүмүүс
Өглөөнөөс эхлэн бодогдоно
Өөрөө би тэдний нэг болохоор
Өглөөнөөс эхлэн алхана

Үүрийн гэгээ

Өчигдрийг мартуулахаар

Өнгийж байна

Унталгүй нүдээ аргацаа !

Өнөөдөр л амжиж харахгүй бол

Өнөөдөр чинь өчигдөр болох нь

Өнгөрч одох Өчигдрүүдийн

Өнгийг нь ч ялгаж чадалгүй

Өчигдөрт өгч явуулснаас

Өнөөдөр өөртөө авч үлдье. Тэгвэл Үүрийн гэгээ

Өчигдрийг мартуулахаар

Өнгийж байна

Унталгүй нүдээ аргацаа !

Уйтгарлах хэрэггүй

Өнөөдөр байна

Үнэгүй өгье !

Үрж дуусгах

Үлдээж явахаа

Өөрөө мэд

Худлыг урам болгож

Хулгайг үнэн болгож

Уйлсан ч инээж байгаад

Уурласан ч тайтгарч байгаад

Улаанбаатарт амьдарсан шиг

Уулийн оройг ширтсэн чигтээ

Үргэлж би

Сайн сайхныг бичмээр байна

Хаяад явмаар

Хачин их хоосрол

Халаас тэмтрээд ч хамаагүй

Холоос харна

Хачин ялдам байдалд

Хэнэггүй орхигдоно

Хагархай сэтгэл

Хэрэггүй хаягдана

Хаяад явмаар

Хачин их хоосрол

Хааяа ч гэсэн хоцорно одно

Холын холд

Харах хүсэлд

Хий хоосон хана ширтэх

Хийлгүй орхисон зүйлс

Хананы цаанаас тогших

Харалгүй өнгөрөөсөн хүсэл

Харц тусгана толинд

Хааяа би хүн

Хүнээс залхаж

Хавсарган шөнөөр

Хармаа тэмтрэн

Хорин метр өндрөөс

Хойд насаа тольдоно

Хорин хэдэн нас

Хорин хэдэн метр

Хоёрын тэмцэл

Халаасанд өрнөнө

Хөлөрсөн алга

Хайж байсан зүйл ээ олов

Хайч мэт хавчиж

Хайлуулж түүнийг сороход

Халуун цог

Хорин хэдэн метрээс унав

Хэзээ ч юм бэ дээ

Хээнцэрхэн алхах тэр нэгэнтэй

Хээвнэг эвшээх миний зүрх

Хэлхэгдэж одож дээ

Хэрсэн тор

Хэлмэг үгстэй

Хээр чи минь хөрж дээ

Хааяа ч гэсэн эргэж харах

Хэний ч өгөөгүй

Хүйтэн агаад бүлээхэн

Хацар гоо ингэсэгний үнэр

Хааяа ч гэсэн надад үнэртдэг

Хааяа ч гэсэн чамайг бодож суухад

Хагарсан ханийн цаг

Харагдах зэрэглээ адил

Хана даган урсдаг

Түүнийг би үргэлж хүлээх юм сан

Түүгээд дуусахгүй цэцэг шиг

Түнэр харанхуйд хаашаа ч юм чирэгдэхэд

Тастаж авсан цэцгийг чамайг байгаасай гэж

Тармуур шиг гараараа газар самардан

Таарч байгааг нь тас зуурсаар

Тал дундуур чулуу өвөртлөөд би

Түүний үлдээсэн бүлээн мөрийг

Тайван гэг чинь даган алхана

Battulga Batkhuyag
Battulga Batkhuyag

Written by Battulga Batkhuyag

Хэнээс ч ялгагдахгүй хэн нэгэн, өөрийгөө илэрхийлэх хэрэгцээгээ хангаж байна.

No responses yet